Долоон байршилд хөл хорио тогтоожээ

2021-03-17 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хамгаалалтад авсан байршлуудыг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцуулав.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар БЗД-ийн 26 дугаар хороог хэсэгчилсэн байдлаар хаасан. Тухайн хороонд тус дүүргийн Онцгой комиссоос зохицуулалт хийж, айл өрхүүдэд мэдээлэл хүргэж буй. Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороог хэсэгчилж хаах гэж байгаа гэж мэдээлэл гарсан ч одоогоор тийм зохицуулалт хийгдээгүй байна” гэв. Одоогоор нийслэлийн хэмжээнд 7 байршилд хөл хорио тогтоожээ. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлуудыг нэрлэе.

Чингэлтэй дүүрэгт:

6 дугаар хороо, Их тойруу, 66А болон 61А байр, 52 дугаар байр
8 дугаар хороо, Зүүн тасган 4д дүгээр гудамж,
18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж,
4 дүгээр хороо, Бага тойруу, 10А байр
7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж,
1 дүгээр хороо М100 байр
Сүхбаатар дүүрэгт 11 дүгээр хороо, Хангайн 514 дүгээр байр зэргийг хамгаалалтад авчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.