127 хүнээс коронавирус илэрч, халдварын тоо 4120 боллоо

2021-03-16 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр, улсын хэмжээнд 11,183 хүний сорьцод шинжилгээ хийхэд 127 хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохоилдол 4,120 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч эмнэлгээс гарсаар эдгэрсэн хүний тоо 3,083-д хүрэв. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 73 хувийг эзэлж байна.

Архангай аймагт Нийслэлээс очсон 1 иргэнээс халдвар илэрч, орон нутагт батлагдсан тохиолдлын тоо 349 боллоо.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 127 тохиолдлын 123 нь ойрын хавьтал байна. Эдгээрээс 116 хүнд эхний шинжилгээгээр, 7 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар батлагджээ.

Халдварын эх уурхай нь тодорхойгүй 4 тохиолдол байна. Байршлаар нь хэлбэл, БЗД-ийн 26, 27-р хороо, БГД-ийн 11-р хороо

Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,014 хүн эмчлэгдэж байгаагаас:

Хөнгөн-917
Хүндэвтэр-89
Хүнд-5
Маш хүнд-3 хүн байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.