Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

2021-03-4 Засгийн газар
Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, УЦУОШХ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл багтан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ,  бэлтгэл, бэлэн байдалтай танилцан, үнэлэлт, дүгнэлт өгч,  мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.

Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.