С.Алтантуяа: Ажилчдын тоо 88, цалин 93, борлуулалтын орлого 96.2 хувиар буурсан

2021-02-25 Засгийн газар

Ерөнхий сайд болон аялал жуулчлалын салбарын уулзалтын үеэр Жуулчны баазуудын зөвлөлийн гишүүн, Монголий Вояаж ХХК-ийн захирал С.Алтантуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсад нийтдээ 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан. Эдгээр 450 жуулчны бааз нь 20.000 ор, хоногийн хүчин чадалтай. 31.5 тэрбумын цалингийн сантай. Нийтдээ 10.000 гаруй ажилчинтай. Нэг зуны буюу 4-5 сарын хугацаанд 90 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан байна. Жуулчны газрууд маань тусгай хамгаалалттай газар нутаг буюу 21 аймагт тархан суурьшиж байрладаг учраас орон нутгийн малчид, иргэдээс худалдан авалт нэлээд их. 22.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, худалдан авалт хийсэн байна. 2020 онд жуулчны баазууд ажиллаагүй. Амралтын газруудтай андуурч ажиллаж байна гэх яриа гарсан. 20.000 ор, хоногийн хүчин чадал 75 хувиар буурсан, 2020 онд. Цаашдаа ажилчдын тоо 88 хувиар, цалин 93 хувиар, борлуулалтын орлого 96.2 хувиар буурсан. Малчдыг дэмжих орлого дөрвөн хувь болтлоо буурсан. Жуулчны бааз тухайн орныхоо эдийн засагт өндөр үр нөлөөтэй ажилладаг. Тэр дундаа зөвхөн жуулчин хүлээн авахаас гадна ресторан, эвент арга хэмжээ, мэдээллийн төв, крфи шоп гээд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Жуулчны баазууд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд вакцинжуулалт нэн чухал байна. Мөн цар тахлын улмаас бараг 18 сарын турш тэг зогсолт хийсэн тул хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргалаа. Ингэхдээ уян хатан нөхцөлтэйгөөр. Учир нь жуулчны баазуудын олонх зээлтэй, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөртэй тул зээл авах шалгуур хангахгүй.” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.