Ирэх хоёрдугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь гарав

2021-01-29 Гадаад харилцаа
Ирэх хоёрдугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь гарав

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргажээ.

Үүнд:

  • Хоёрдугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгуулсан байдаг.
Харин шинэ он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан авчээ.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 29 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 32 нь эрүүл мэндийн шалтгаантай, зургаа нь өндөр настан, найм нь жирэмсэн, 59 нь сааатуулах байранд байсан, 232 нь энхийг сахиулагч, 224 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.