Тасалгааныхаа агаарыг БОРГОЦОЙГООР цэвэршүүлж, агааржуулах шилдэг арга

2021-01-12 Амрах агшин

Утааны улиралд эрхэм та амьсгалахад бэрх, орон гэрт тань агаар туйлын чухал байна уу. Тэгвэл уншигч авхай танд гарын доорх материалаар цээж дүүрэн амьсгалах сайхан арга зааж өгье.

Эрхэм та эхлээд ойн цоорхой, гудамж талбай гээд хаа сайгүй тааралдах хатсан ч хамаагүй боргоцой цуглуулж аваарай. Энэхүү боргоцойгоо усанд хийгээд буцалгана уу. Харин дараа нь 10 минут орчим усанд дэвтээгээд шүүж, гаргана. Ийнхүү гаргасан боргоцойгоо өрөөндөө тавихад агаар чийгшүүлж, цэвэршүүлдэг байна.

Дашрамд онцлоход, нэг удаа хэрэглэсэн боргоцойгоо сар орчим ашиглаж болох бөгөөд өдөр бүр 10 минут буцалгаад 10 минут амраагаад өрөөндөө тавиарай. Ерөнхийдөө нэг өрөөнд 10 ширхэг боргоцой байхад хангалттай байдаг ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.