Д.Батсүрэн 16 насандаа Их мастерын болзол хангалаа

2020-12-18 Амрах агшин

Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны 2020 оны 12 дугаар сарын 1-6-нд цахимаар зохион байгуулсан 91 дүгээр Конгрессын үеэр ОУМ Д.Батсүрэн гадаад чансаа 2500 давсан амжилтаар Их мастер цолны 3 нормын болзол биелүүлэв.

Тэрбээр Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, “Дагшаахүү” шатрын клубын тамирчин бөгөөд 33 дугаар сургуулийн сурагч юм. Д.Батсүрэн 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн ДШХ-ны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, шатрын спортын ноён оргил болох Их мастер цол нь ийнхүү батлагдлаа.

Ингэснээр Д.Батсүрэн Монгол улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол Улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.