САЙЖРУУЛСАН ТҮЛШ 900 төгрөг боллоо

2020-12-13 Засгийн газар

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн ххуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь бууруулсан байна. Өмнө нь сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан юм. 

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой” компани хийнэ. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Ингэснээр айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж байна.  Нөгөөтэйгүүр суурь үнийг чөлөөлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэх учиргүй” гэлээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Иргэдэд сайжруулсан шахмал түлшийг үнэгүй олгож байна. 75 хувь хямдруулж 900 төгрөгөөр худалдаалснаар хүмүүс зөвхөн савлагааны үнийг төлөөд түлшээ авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.