80 гаруй төрлийн нойрны үеийн хам шинж, эмгэгүүд байдаг

2021-04-20 Амрах агшин
Бид амьдралынхаа гуравны нэг хувийг унтаж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж унтах болгондоо бид таатай тухтай байж чаддаггүй нойр хулжих тохиолдол цөөнгүй.
Нойрны эмгэг гэж юу вэ:
-Нойр нь өдөр бүр бидний оюун санаа, бие махбодыг тэнхрүүлж байдаг хамгийн чухал хэрэгцээ юм. Нойрны хэрэгцээ хувь хүн бүрд янз бүр байдаг. Зарим хүмүүс 4-5 цаг унтахад нойр ханадаг бол нөгөө хэсэг хүмүүс 9-10 цаг унтаж байж амардаг. Энэ хэрэгцээг хангахгүй бол нойрны хямрал үүснэ. Насанд хүрсэн дөрвөн хүний нэг нь нойрны ямар нэгэн хямралтай байдаг. Нойрны хямрал гэдэг нь нойргүйдлээс гадна хэт нойртол, нойрны үед амьсгал тасалдах, нойрондоо , явах, ярих, шүд хавирах, нойрны айдас, нойрны үед булчин татвалзах, өдрийн цагаар дийлдэхгүй нойр хүрч ямар ч нөхцөлд гэнэт унтах гэх мэт 80 гаруй төрлийн нойрны үеийн хам шинж, эмгэгүүд бий.
Яагаад нойргүйдэлд ордог юм бэ?
-Сэтгэл санааны хямрал, биеийн ямар нэгэн өвчин болон сэтгэцийн өвчнөөс болж нойргүйддэг. Ажил, сургууль, эрүүл мэнд эсвэл гэр бүлийн тухай байнга санаа зовоход хүний тархи ядарч, амарч чадахгүй болно. Үүнтэй адил сэтгэлээр гутрах, байнга юмнаас түгшиж, айх нь сэтгэл санааг хямрааж нойргүйдүүлдэг.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.