Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо иргэдийн маань сахилга бат чухал шүү

2020-12-9 Засгийн газар
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах саналаа УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулж байна.

Коронавирус шинээр илрэх, халдварын тоо харьцангуй цөөрч халдварыг хяналтдаа авсан гэж үзэж байна. Гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар дагаж мөрдсөнд Монголын ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраас талархсанаа илэрхийлье.

Ирэх Даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлнэ. Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан. Одоо иргэдийн маань сахилга бат чухал шүү” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.