БОАЖ-ын сайдын багцаас 10 мянган амьдралын бололцоо тааруу өрхөд үнэгүй нүүрс олгож эхэллээ

2020-12-2 Засгийн газар

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа.

Өөрөөр хэлбэл иргэд нэг тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 75 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна. Ингэснээр тогтоол хэрэгжих 4 сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм.

Дашрамд дуулгахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.