COVID-19: Гэртээ орохдоо юу анхаарах ёстой вэ?

2020-11-20 Амрах агшин


Гэртээ орох үед:

-Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
-Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
– Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
– Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
– Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
– Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
– Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:

-Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
– Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
– Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
– Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
– Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

Зөвлөмжийг ЭМЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.