Улаанбуудай, будаа, ургамлын тосыг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө

2020-11-18 Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, хүнсний тогтвортой байдлыг хангах зорилгоор будаа, ургамлын тос, улаанбуудай, малын өвс, тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Уг хуулийн төсөлтэй дагалдуулан Монгол Улсын нутагт боловсруулж борлуулсан ургамлын тос, өвс, мал амьтны тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг чиглэл болгожээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.