Нийслэлд ГУРВАН хоногийн хөл хорио тогтоов

2020-11-10 Засгийн газар

Улсын онцгой комисс үүрээр хуралдаж, шуурхай арга хэмжээ авлаа. Тодруулбал, олон улсын тээврийн жолоочоос 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дараа дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

Тус жолооч нь энэ сарын 8-ны өдөр буюу өнөөдрөөс дөрөв хоногийн өмнө тусгаарлалтаас гарсан байна. Тиймээс хөл хорио тогтоосон энэхүү гурван хоногийн хугацаанд тандалт судалгаа хийх, хавьтлуудыг тодорхойлох юм.

Хөл хорионы хугацаанд

  • Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг,
  • Боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг хаахаар боллоо.

Мөн нийтийн тээвэрт зохицуулалт хийж, нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. Иргэдийн айж сандрах, тэвдэх хэрэггүй бөгөөд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Шадар сайд зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.