БЗД-ийн засаг ноён албан бусаар тодров бололтой

2020-10-29 Нийтлэл

Орон нутгийн сонгууль шувтарч, Засаг ноёд, ИТХ-ын дарга нарын сунгаа хот, хөдөөд нэлээд эрчимтэй явагдаж байна. Одоогийн байдлаар таван дүүрэг, долоон аймгийн  Засаг даргын нэрс тодорхой болж, зарим нь ажлаа хүлээн аваад байна.

Тэгэхээр нийслэлийн есөн дүүргийн хамгийн том газар нутагтай мөн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийг хэн ирэх жилүүдэд удирдах их сунгаа нэлээд өрсөлдөөнтэй өрнөж буй мэдээтэй.

Тус дүүргийг ирэх дөрвөн жил удирдах эрх үндсэндээ МАН-д шилжсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар дүүргийн ИТХ-д МАН 23 суудал авч олонхийн зарчмаар Засаг дарга, ИТХ-ын дарга нараа томилж засаглахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 4-нд шинэ ИТХ-ын анхдугаар чуулган чуулж, шинэ сонгогдох дарга нараа албажуулна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус дүүргийн Засаг даргын суудалд Б.Сүхбаатар, Н.Баярмөнх, Н.Оюунзул зэрэг НИТХ-ийн төлөөлөгчид яригдаж байв. Гэтэл нийслэлийн шинэ эзэн эдгээр эрхмээс НИТХ-ийн төлөөлөгч Б.Сүхбаатарыг онцлон хотын орлогчийн суудалд дэвшүүлэв. Харин дүүрэг дундаа “жин дунгуйдаж” суусан өнөөх Н.Баярмөнх, Н.Оюунзул нарын нэр тээр дор алсарч, 2016-2020 онд БЗД-ийн ИТХ-д 6-р хорооноос сонгогдон ажиллаж байсан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Баярын нэр дүүргийн намын түвшинд яригдаж эхэлсэн мэдээтэй байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.