Өнөөдөр наймааны цонх хаагдана

2020-10-5 Амрах агшин
Дэлхийн улс орнуудад коронавирусийн шинэ халдвар гарсантай холбогдуулан салбар бүрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсоор буй юм. Энэхүү “автомат” өөрчлөлт наймааны цонхны нээх, хаах хугацаанд хүртэл нөлөөлсөн. Европын Хөлбөмбөгийн Холбоо, Аваргуудын лиг болон Европа лигийн мэдүүлгээ аравдугаар сарын 6-нд авахтай холбогдуулан лигүүдийг энэхүү хугацаанаас өмнө наймааны цонхоо хаахыг шаардсан. Тиймээс өнөөдөр ихэнх улсад наймааны цонх албан ёсоор хаагдана. Гэхдээ маргааш буюу аравдугаар сарын 6-нд Португал, Украин, Арменд наймааны цонхыг хаах юм байна. Харин Швейцарьт 12-нд, Орост 17-нд, Хорватад 19-нд цонхыг хаах ажээ. Англи өнөөдөр наймааны цонхоо хаана. Гэхдээ бусад улсын лигээс тоглогч авах боломжгүй болохоос биш улс дотроо бол аравдугаар сарын 16-н хүртэл наймаа хийх боломжтой хэмээн мэдэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.