Найман настай ч ганц шүд нь огт цоорч байгаагүй хүүгийн зөвлөгөө

2020-09-16 Lifestyle
Олон нийтийн сүлжээнд найман настай хүүгийн яралзсан цагаан шүд жинхэнэ “од” болж байна. Гэхдээ хамгийн гол нь нэг ч шүд нь огт цоорч байгаагүй, цаашид ч цоолохгүй гэсэн зорилготой гэнэ. Амттан элбэг энэ цаг үед найман нас хүртлээ шүдний ямар ч асуудалгүй хүүхэд ховор билээ. Үүнтэй санал нийлэх хүн олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс энэхүү мундаг хүүгийн ээжийнх нь бяцхан зөвлөгөөг уншигч хүүхдүүддээ сонирхуулъя.
Хүүгийн ээж “Уг нь шүдний асуудалгүй байх маш амархан шүү дээ. Энэ хүртэл шүдээ цооруулахгүй байхад нууц зүйл огт байхгүй. Бүх хүүхдэд зориулж, хүүгийнхээ шүдийг хэрхэн хамгаалж, цооролтоос сэргийлдэг туршлагаасаа хуваалцахад таатай байна.
Үүнд:
-Хүүхдээ бүр багаас нь цахиур цухуйхад нь л ээж, аав нь юм идсэнийх нь дараа болгон угааж өгөх хэрэгтэй. Та хүүхдээ эрүүл саруул байлгая гэж бодож байгаа бол залхуурч огт болохгүй. Энэ нь аав, ээжүүдэд их хэцүү санагддаг шиг байгаа юм, үгүй шүү дээ…
-Энэхүү угаалтыг аав, ээжүүд дор хаяж зургаан нас хүртэл нь заншил болгох ёстой. Хамггийн гол нь хүүхдээ өөрөөр нь угаалгах хэрэггүй. Уг нь эмч нар зөвлөхдөө хүүхдийг өөрөө шүдээ угаах ёстой гэдэг. Гэвч ямар ч хүүхэд өөрөө шүдээ бүрэн гүйцэд угааж чаддаггүй. Тиймээс өнөөдөр манай улсад хүүхдийн шүдний цооролт өндөр үзүүлэлттэй гараад байгаа юм.
-Хүүхдээ цэцэрлэг, яслид явахад нь буюу өдрийн угаалтад найдалтгүй! Иймээс хүүхэд тань хэзээ албанд явж эхлэнэ тэр үеэс нь зөвхөн оройн угаалтыг (хоол идсэний дараахан дахин юм идүүлэхгүй гэсэн үед нь л) заавал өөрийн гараар угааж өгч хэвших хэрэгтэй. Энэ маш чухал шүү. Мөн оройн шүд угаалтыг хүүхэд тань биш та угаана!!! үүнийг бүү март!!! мартвал цоорно!!! дахин хэлье. ТА УГААНА!!! хамгийн чухал нь!!!
– Амттанг болон бүх төрлийн ундааг (гэхдээ өөрөө бэлтгэсэн байгалийн гаралтай шүүс яадаг ч үгүйн байна лээ) багаас нь огт хэрэглүүлэхгүй сургачих! Миний хүү одоо болтол гаазтай болон өтгөрүүлсэн шүүсэнд маш дургүй! Чихэр шоколадыг огт тоодоггүй, тоглоомон дунд нь хааяа 2012 оны Merci явж байдаг…
-Үнэхээр амттанг хориглож дийлэхгүй бол нэг дор идүүлээд, заавал шүдийг нь угааж өгч бай!
-Хэрвээ амттан идээд, шүдээ угаах боломжгүй бол ядаж энэ үед нь усаар сайн зайлуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нь түр зуурын л арга.
– За эмээ, өвөө нарын эрхлүүлэлтийг (юу хүссэнийг нь идүүлнэ, шүдийг нь өөрсдөө угааж өгнө гэдэг бол тэдний хувьд сүржин илүүдээ гарсан хэнээрхэл юм билээ) бол яаж ч чадахгүй шүү дээ. Тиймээс дээрх зөвлөмжүүдийг дагаад байхад хагас, бүтэн сайны буюу эмээ, өвөөгийн “хайр”-ын эрсдэлийг сүүн шүд бол даадаг юм билээ.
– Шүдний утсыг оройн угаалттай заавал хийж хэвших (ядаргаатай бас сүүн шүд чинь, 60-70 хувь нь завсараараа цоорч дургүй хүргээд байдаг байхгүй юу, хүүхэд ч айхтар зовно, муу эмч бид ч хөлсөө гоожуулна… ямар чанар гарах вэ дээ хүмүүсээ!?😞 )
– Аль болох тараг, сүүг хэрэглүүлэх ёстой.  Литр ундаа болон литр тараг, сүү ойролцоо үнэтэй гэдгийг эрх биш аав, ээж нар минь ойлгож буй биз ээ.
-За ингээд, хамгийн чухал буюу амархан зөвлөгөөг нь хамгийн сүүлд нь хэлье. Эрхэм та хүүхдийнхээ шүдийг  зургаан сар тутамд шүдний эмчид очиж цэвэрлүүлж, фтор түрхүүлэх ёстой шүү.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.