ЭМЯ: 940 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020-09-16 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.09.16/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү манай улсад шинэ коронавирусын нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм.

ТэрбээрСүүлийн хоёр өдөр нийт 940 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, өнгөрөгч наймдугаар сарын 27-нд Франкурт-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 261 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Мөн энэ сарын 15-нд Франкурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 240 хүн болон энэ сарын 15-нд зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүний шинжилгээнд тус тус вирус илрээгүй. Түүнчлэн наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, тусгаарлах байранд байсан гадаадын 18 хүн, тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 36 эмч, ажилчид болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолоочид тандалтын зорилгоор түүврийн аргаар арван сорьцод шинжилгээ хийхэд коронавирус тус тус илрээгүй.

Энд нэг зүйлийг тодруулахад, манай улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 311,үүнээс 301 хүн эдгэрсэн. Сувиллын ажиглалтад арван хүн байгаа бол гэрийн ажиглалтад 14 хүн байна. Ажиглалт хяналтын хугацаа дууссан 277 хүн бий. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт арван хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн зургаан хүн байгаа бол хүнд дөрвөн хүн байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.