ЗГ: Тагнуулын Ерөнхий газрын даргаар П.Одонбаатарыг томиллоо

2020-09-2 Засгийн газар

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.02/ 08.00 цагаас хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Учир нь тус газрын дарга Т.Гэрэл болон дэд дарга Энхсүх нар өөрсдийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар тус байгууллагын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилсон байна. Тэрбээр 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой аж.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.