ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Солонгоог томилов

2020-08-26 Засгийн газар

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр (2020.08.25) Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.

Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгсчээ. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй аж.

Б.Солонгоо нь 2011-2017 онд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс” өмгөөллийн компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.