БНСУ-аас 420 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

2020-07-2 Засгийн газар
БНСУ-аас 420 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоц үүрийн 05.40 цагт хөөрсөн бөгөөд 12.50 цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардана. Тус нислэгээр 168 иргэн эх орондоо ирнэ.

Харин хоёр дахь нислэг Буянт-Ухаа нисэх онгоцны буудлаас 12.10 цагт хөөрөх бөгөөд орой 20.00 цагт эх орондоо газардана. Тус нислэгээр 252 иргэн эх орондоо ирнэ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн болон транзит нислэгийн хуваарь:

  • 7-р сарын 2-нд Сөүл
  • 7-р сарын 4 Токио
  • 7-р сарын 7 Сөүл
  • 7-р сарын 9 Истанбул /транзит/
  • 7-р сарын 15 Сөүл /транзит/
  • 7-р сарын 20 Сөүл
  • 7-р сарын 21 Токио7-р сарын 26 Франкфур руу нислэг үйлдэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.