Ерөнхийлөгч Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилохыг дэмжив

2020-07-2 Ерөнхийлөгч


Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах намын шийдвэр гарсан учраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр түүний нэрийг хүргүүлээд буй. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн томилох МАН-ын саналыг хүлээн авч, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2020.07.02/ хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн албан бичигт, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ гэжээ.

Ерөнхийлөгч өчигдөр /2020.07.01/ МАН-ын саналыг хүлээж авахдаа “МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.