Х.Баттулга: Залуучууддаа хандаж хэлэхэд таны санал маш чухал шүү

2020-06-24 Ерөнхийлөгч
Х.Баттулга: Шинэ УИХ, Засгийн газартай эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 23-р тойрог наймдугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

 Х.Баттулга “ Монгол Улс УИХ-ынхаа найм дахь удаагийн сонгуулийг өнөөдөр зохион байгуулж байна. 1990 онд ардчилсан Монгол улс болсноо дэлхий дахинд зарласнаас хойш 30 гаран жил болж байна. Энэ хугацаанд алдаж онож олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн минь ялангуяа залуучууд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй. 17:00 цагийн байдлаар авсан мэдээллээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 40 хувьтай байгаа бол нийслэл Улаанбаатарт 50 гаран хувьтай байна. 22:00 цагт санал хураалтыг хаана. Залуучууддаа хандаж хэлэхэд таны санал маш чухал шүү. Бид гэр орондоо хүнсний бараа авахдаа хугацаа, гарал үүслийг сайтар нягталдаг. Тэгвэл бага ард түмэн хэмээдэг УИХ-ын 76 гишүүнийг хүнсний бараа сонгодогоосоо илүү анхааралтай сонгоорой гэж хүсэх байна. Санал худалдаж авахыг оролдсон тохиолдлууд нэлээн олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Тэд санал худалдаж авах, мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-д орж ирэн толгой хоргодох нөхцөл байдал сүүлийн сонгуулиудаар их ажиглагдаж байгаа” гэв.

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.