Л.Мөнхтүшиг: Долдугаар сард таван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

2020-06-18 Засгийн газар

Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.  Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ “УОК-ын 24 дэх хуралдаанаар долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг баталлаа. 

Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
  • 7 дугаар сарын 5-нд Токио-Улаанбаатар
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар
  • 7 дугаар сарын 9-нд Истанбулаас иргэдээ татна. Уг нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.