Талханд тамхи, усны саванд архи хийж тусгаарлах байр руу нэвтрүүлсэн тохиолдол гарчээ

2020-06-10 Засгийн газар
Талханд тамхи, усны саванд архи хийж тусгаарлах байр руу нэвтрүүлсэн тохиолдол гарчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сард найман нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөснийхөө дагуу ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр Казахстанаас зарим иргэдээ авч ирэх юм. Өнөөдрийн байдлаар 9324 хүнийг гадаадаас татан авчээ. 

Энэ сард хийх нислэгийн хуваарь дараах байдлаар гарчээ.

Зургаадугаар сарын 11-нд Япон

Япон улсад амьдарч буй Монгол Улсын 1200 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

Зургаадугаар сарын 15-нд Энэтхэг

Энэтхэг рүү нислэг үйлдэж тус улсад суралцаж буй бяцхан лам нарыг авч ирэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ нислэгийн зөөвшөөрлийг хараахан баталгаажуулаагүй байгаа учраас хуваар нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлж байлаа.

Зургаадугаар 17-нд БНСУ

Энэ нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авах юм байна.

Зургаадугаар сарын 18-нд БНСУ

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа ажээ. Тус нислэгээр энэ иргэдийг хүргээд буцахдаа БНСУ-д амьдарч буй иргэдээ татах авахаар төлөвлөжээ.

Зургаадугаар сарын 19-нд Франкфурт

Европын орнуудад амьдарч буй 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.

Зургаадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед нь хаашаа нисэж иргэдээ татах вэ гэдгээ шийдэх юм байна.

БНСУ руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдээ татаж авна

Дээрх нислэгээс гадна БНСУ руу дахин нэг удаа нислэг үйлдэж Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдээ татаж авахаар төлөвлөжээ. Үүнийхээ дагуу БНСУ-ын талд хүсэлтээ тавьсан байна.

Гадаадаас ирсэн иргэд тусгаалагдах байрны дүрэм журам зөрчих үйлдэл ихээр гаргах болжээ. Тухайлбал, талхан дунд тамхи, цэвэр усны саванд архи хийж тусгаарлах байр руу нэвтрүүлсэн тохиолдол гарсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.