Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийж байна

2017-05-8 Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо.

Айлчлалын үеэр Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийх юм.

Дашрамд дуулгахад, манай хоёр улс 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон юм. Улмаар 1956 оны наймдугаар сарын 26-нд хоёр талын Элчин яамдыг Элчин сайдын яам болгон өргөтгөсөн юм. БНСВУ-д БНХМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал анх удаа айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч нараас 1994 онд П.Очирбат, 2005 онд Н.Багабанди, 2013 онд Ц.Элбэгдорж аобан ёсны айлчлал хийж байжээ. Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь албан ёсны хэлэлцээ хийж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.