УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн шийдэлд байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, Олон улсын валютын сангаас тавьсан асуудлыг хэлэлцээд 2017 оны төсвийн тодотголыг дагаж батлагдсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрт хүрсэн байна. Учир нь тус тогтоолын тогтоолын 11 дүгээр зүйлд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголын банкаар дамжуулъя” гэж заасан нь эргэн харахаас аргагүйд хүргэсэн байна. Энэхүү заалтыг ОУВС хүлээн авахаас татгалзсан аж. Иймээс УИХ ойрын хугацаанд УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх болж буй юм байна.
О.Соёмбо
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.