Гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн амжилтаар Гиннесийн рекорд эзэмших болжээ

2020-01-3 Амрах агшин

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилт буюу Гиннесийн рекорд эзэмшихээр болжээ.

Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг тэмцээнүүдэд 2010-2019 оны хооронд оролцохдоо нийт 35 медаль хүртсэн байна.

Үүнээс 11 нь алт, 11 мөнгө, 13 нь хүрэл медаль байгаа нь ийнхүү Гиннесийн дээд амжилтын эзэн болоход хүргэжээ.

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин, Дэлхийн аваргын иж бүрэн медальт, “Visa Team”, “Хүч” спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин М.Уранцэцэгийн амжилтуудаас:

  • Дэлхийн аварга (2013)
  • ДАШТ-ий мөнгөн медальт (2017)
  • Ази тивийн аварга (2012)
  • ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013)

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.