Төрийн бүх албан хаагчийн цалинг нэгдүгээр сарын нэгнээс нэмнэ

2019-12-25 Засгийн газар

Засгийн газрын өнөөдөр /2019.12.25/-ийн хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн бүх албан хаагчийн цалинг 8 хувиар нэмэх шийдвэр гаргажээ.

Засгийн газрын сүүлийн гурван жилийн инфляцийн дундаж өсөлтийг 8 хувиар тооцож ийнхүү цалин нэмэх шийдвэр гаргасан байна. Төрийн бүх албан хаагчийн цалинг нэмснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 900 мянган төгрөгөөс нэг сая 70 мянган төгрөг болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.