П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг албан ёсоор зарлажээ

2019-12-18 Амрах агшин

UWW буюу дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сайтад энэ сарын 16-нд Монгол Улсын тамирчин П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг албан ёсоор зарлажээ.

Ийнхүү Жакарта Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жингийн медалийг дахин хуваарилсан байна.

Тус сайтад “2018 оны Азийн наадмын дараа эмэгтэйчүүдийн -62 кг жинд алтан медаль хүртсэн Монгол улсын тамирчин П.Орхоноос хориглосон эмийн жагсаалтын S1.1a ангиллын Станозолол хэмээх бодис илэрсэн болохыг баталсан байна. Иймд түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-ний өдөр хүртэл хасах шийдвэрийг гаргав. Мөн Жакарта Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жингийн медалийг дараах байдлаар дахин хуваарилахаар шийдлээ” гэжээ.

Ийнхүү медалийн хуваарьт:

Алтан медаль: Айсулуу Тинибекова /Киргизстан/

Мөнгөн медаль: Рисако Кавай /Япон/

Хүрэл медаль: Нгуен Ти Ми Хан /Вьетнам/, Рим Жон Сим /Ардчилсан Солонгос/ нарт шилжихээр болсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.