Америкийн анхны уугуул нутгийн иргэд монгол төрхтэй байжээ

2020-09-30 Амрах агшин

Америкийн Үндэсний Түүхийн Музей шинжлэх ухааны цуврал бүтээл гаргадаг. 1941 онд тус музейн ажилтан В. Кларк Америкийн анхны уугуул нутгийн иргэд (aboriginals)-ийн талаар музейн баримтуудад үндэслэн “Нэгдсэн Улсын Индианчууд” хэмээх судалгааны бүтээл ном гаргасан байна.

10 мянга орчим жилийн өмнөх Их мөстлөгйин үед Азиас буюу эх газраас Сибирээр дамжин Аляскт ирж, улмаар Америкт суурьшсан уугуул иргэдийг индианчууд гэдэг байжээ. Тэр эртний хүмүүс бол Монгол болон монголорхуу төрхтэй хүмүүс байсан гэдгийг түүний баг тодорхой баримтуудаар тайлбарлан өгүүлжээ. Уг номд тэр үеийн Монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэж байсан эд зүйлс, мал сүргийн занданшсан олворууд өнөөгийн Аляскаас Америк, Перу улс хүртэлх хойноос ургашаа чиглэсэн өргөн уудам нутгаас олдсон юм гэдгийг өгүүлжээ.

Аляскийн Их сургуулийн хотхонд өнөө ч тэр үеийн Говь цөлд монголчуудын хэрэглэж байсан чулуун багаж зэвсэг олдсон байна. Тэр үеийн Говь цөл нь ус чийг өнөөгийнхөөс арвин дэлгэр, хөдөө аж ахуй, газар тарилан эрхэлж байсан гэж хожим олдсон олдворуудад үндэслэн дүгнэлт гаргажээ.

 

Эх сурвалж: Clark Wissler, “Indiana’s of the United States”, The American Museum of Natural History Science Series, 1941, Doubleday, Doran & Company, Inc. New York.

Бэлтгэсэн: С.Эрдэнэбилэг

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.