Д.СУМЪЯАБАЗАР сайд К.И.КОБЛАНДИН элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-08-15 Гадаад харилцаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд К.И.Кобландиныг нутаг буцаж байгаатай холбогдуулан өнөөдөр хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайдын томилолтын үеэр хамтран хэрэгжүүлсэн ажлууд болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр манай улсын Засгийн газар болон Уул уурхайн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.