Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

2019-08-7 Засгийн газар

Засгийн газраас Улаанбаатар хотод 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна.

Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсхүл Сонгинохайрхан дүүргийн  Хүй долоон худаг, Монгол наадам цогцолбор орчимд барьж, 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын багийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.