Марин Ле Пен: Одоо Франц хэнийг ч найрсагаар угтаж авахгүй, хангалттай

2017-04-20 Ертөнц

Францын Доналд Трамп гэгддэг Марин Ле Пений ярилцлагыг ирэх амралтын өдрүүдэд болох сонгуулийн их өрсөлдөөний өмнө хүргэж байна. Хэт барууны үзэлтэй энэ эмэгтэй Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн өндөр рейтингтэй яваа дөрвөн гол нэр дэвшигчийн нэг. Францад зөвхөн францчууд л амьдрах ёстой, гадны цагаач дүрвэгсдийг дахин хүлээн авахгүй,  улсаа Европын холбооноос гаргаж, еврог хэрэглээнээс хална, элитүүдийн эсрэг эгэл жирийн иргэд улсынхаа хэргийг мэддэг болно гэж амлаж буй түүний рейтинг Д.Трампын сонгуулийн ялалтын дараа нэг хэсэг ихээхэн өссөн ч энэ удаагийн сонгуульд хараахан ялж чадахгүй болов уу гэж ажиглагчид харж байгаа. Тэрээр ирэх амралтын өдөр болох сонгуулийн нэгдүгээр шатанд үлдэж болох ч ирэх сарын 7-нд болох хоёр дахь шатны сонгуулиар ялагдал хүлээнэ гэсэн таамаг бий.

48 настай, хуульч мэргэжилтэй, гурван хүүхэдтэй энэ эмэгтэй 18 насандаа аавынхаа байгуулсан Үндэсний фронт намд элссэн бөгөөд 2015 онд өөрийн эцгийг үндэслэн байгуулсан намаас нь хөөсөн юм. Хэт барууны үзэлтэй эцгийнх нь бодлогогүй үгс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь саад болж магадгүй гэж тооцсон Марин Ле Пен аавыгаа намаас холдуулсан ч тэдний хэт үзэл одоо хүртэл олон хүнд асуулт тээлгэсэн хэвээр байна.

-Та Доналд Трампын ялалт бол дэлхийг өөрчилсөн мөч гэж хэлж байсан. Түүний ялалт дэлхийг яаж өөрчлөх вэ?

-Доналд Трампын ялалт бол хуучин дэлхийг шинээр солих, шинэ дэлхий ертөнцийг цогцлоон бүтээхэд нэг тоосго нь болох учиртай. Энэ ялалтыг бид Франц улс Европын Үндсэн хуулиас татгалзахтай, эсвэл Брекситтэй жишиж зүйрлэж болох юм. Мөн Европт гарч ирж буй эх оронч  хөдөлгөөнтэй ч харьцуулж болно. Ер нь, энэ бүх сонгуулийг биднийг дөнгөлж орхисон даяаршлын гав гинжээс мултрах бүх нийтийн санал асуулга гэж үзэж болно.

-АНУ-д Д.Трамп ялснаар Францын сонгуулиар ч Марин Ле Пен ялах магадлал нэмэгдсэн гэлцэж байна. Үүнийг та зөвшөөрөх үү?

-Урьд өмнө огт боломжгүй гэж байсан зүйлийг тэр /Д.Трамп/ боломжтой болгосон. Энэ үнэхээр элитүүдийн эсрэг ард түмний ялалт байж чадсан. Хэрэв Францыг ч үүнтэй эн зэрэгцүүлэн авч үзвэл, тийм ээ би францчуудыг, биднийг хооронд нь хуваан хагаралдуулж байгаа тэр элитүүдийн тойрон суудаг ширээг хөмрүүлж хаяасай гэж хүсч байна. Энэ бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бидний өмнө тавигдаж байгаа гол асуулт. Энэ сонгуулиар бид иргэншлийн бодит сонголтуудыг хийх болно. Бид англи хэлт орнуудын загвараар, исламын фундаменталь үзлийг хүртлэл дэлгэрүүлж байгаа олон соёлт нийгмийг хүсээд байна уу, эсвэл хүн ард нь өөрсдийн хувь заяагаа шийддэг бие даасан улс байхыг хүсч байна уу? Эсвэл бүр Европын холбооны технократуудын удирддаг улс орон хэвээр үлдэх ёстой юм уу гэх мэт асуултын хариуг бид энэ сонгуулиар өгнө.

Доналд Трампын ялалт бол хуучин дэлхийг шинээр солих, шинэ дэлхий ертөнцийг цогцлоон бүтээхэд нэг тоосго нь болох учиртай. Энэ ялалтыг бид Франц улс Европын Үндсэн хуулиас татгалзахтай, эсвэл Брекситтэй жишиж зүйрлэж болох юм. Мөн Европт гарч ирж буй эх оронч  хөдөлгөөнтэй ч харьцуулж болно. Ер нь, энэ бүх сонгуулийг биднийг дөнгөлж орхисон даяаршлын гав гинжээс мултрах бүх нийтийн санал асуулга гэж үзэж болно.

-Танай Үндэсний фронт намыг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй гэж хүмүүс шүүмжилдэг. Таны аав ч бас өмнө нь Холокостыг түүхийн нэг ялихгүй жижиг хэсэг хэмээн хэлж, зүгээр нэг золгүй явдалтай зүйрлэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан шүү дээ. Танай нам үнэхээр шинэчлэгдэж чадсан гэж үү?

-Сонсооч, ийм доромжилсон зүйл хэлэхийг тань би зөвшөөрч чадахгүй нь. Манай Үндэсний фронт нам хэзээ ч арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргаж байгаагүй. Үндэсний фронт намын хөтөлбөрийн яг ямар зүйл заалт нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан болохыг та хэлээд өгөхгүй юу? Массын цагаачлалыг эсэргүүцдэг хүмүүс бол жинхэнэ арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид. Миний мэдэхээр элитүүд өөрсдөө тийм хүмүүс. Тэд хэзээнээсээ цагаачлалын эсрэг байсаар ирсэн.

Харин “Бид энэ дэлхийн бүх ядуу хүмүүсийг авч чадахгүй ээ”, “Бид хүрээд ирсэн хүн бүрийг улсдаа оруулж чадахгүй ээ” гэж хэлэх нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан болох уу. Би тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл бидний эн тэргүүний үүрэг бол Францын ард иргэдийг хамгаалах. Өөрийн үндсэн иргэд болох Францын ард түмний эв санааны нэгдлийг хангах ёстой. Энэ үзэл яаж арьс өнгөөр ялгаварласан болж таарах вэ? Би аливаа зүйлд ялгаварлаж ханддаг хүн биш. Харин бусад хүмүүс яаж ялгавартайгаар ханддагийг олонтаа харж байсан. АНУ-ын сонгуулийн тухай ярихдаа л “цагаанууд харын эсрэг” гээд ярьж байна шүү дээ. Би бол тэгж бодохгүй байна. Энэ бол хар, цагааны тэмцэл биш, харин мартагдсан хүмүүс, тэднийг мартсан хүмүүсийн хоорондын тэмцэл байсан.

-Гэхдээ Холокостын тухай, түүнийг түүхийн нэг жижиг хэсэг мэтээр хэлсэн нь еврейчүүдийг их гомдоосон…

-Тэр үеэс хойш 30 жил өнгөрлөө шүү дээ. Би энэ сэдвээр мөн ч олон удаа тайлбарлалаа. Энэ тухайд би аавтайгаа санал нийлдэггүй. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны ялихгүй нэг хэсэг биш, харин ч эсрэгээрээ хамгийн тод бэлгэ тэмдэг болсон зүйл нь мөн. Үүнээс өөр би юу нэмж хэлэх вэ?

-Өнөөдөр Францад хэдэн сая муслим шашинтан амьдарч байна. Тэд шаргуу хөдөлмөрлөж, амьдарч буй энэ нийгэмдээ хувь нэмрээ оруулж, хууль журмаа ч сахиж, Францад сайн сайхан амьдрал цогцлоох гэж байдгаараа хичээж байна. Тэр муслимчууд Францын сайн иргэн нь байж болохгүй гэж үү? Марин Ле Пений улс тэднийг найр тавин угтаж болохгүй юм гэж үү?

-Одоо бид нэмж хэнийг ч найрсгаар угтаж авахгүй. Одоо больё. Хангалттай. Гэхдээ би хүмүүсийг шашин шүтлэгээр нь шүүдэггүй. Тэр миний сонирхол татдаг зүйл биш. Би бол  төр шашин хоёр тусдаа байх ёстой гэж үздэг хүн. Энэ бол Францын дахин давтагдашгүй нэг онцлог ч гэж боддог.

Тэгэхээр бид хүмүүсийг хуулийг яаж хүндэлж байна, Үндсэн хуулиа дээдэлж байна уу, үгүй юу гэдгээр нь л шүүнэ. Шашны итгэл үнэмшлээр биш. Хэрэв тэд манай Францын Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байвал, хэрэв манай хууль цаазыг, бидний үнэлэмжийг, Франц амьдралын хэв маягийг дагахаас татгалзаж байвал бид зохих арга хэмжээг авна. Түүнээс тэдний шашин шүтлэг, гарал угсаа, хүйсийг авч үзэхгүй.

Уучлаарай, би Оросын банкнаас зээл авсан юм. Орос биш Гватемал, Испани гээд өөр аль ч улсын банк байж болох л байсан. Хамгийн ичгүүртэй нь Францын банкууд Үндэсний фронт намд зээл өгөхөөс татгалзсан. Ер нь, өнөөдөр хэн Европын тогтвортой байдлыг алдагдуулаад байгаа юм бэ? Европын холбоо өөрөө шүү дээ.  В.Путин бол улс орныхоо язгуур эрх ашиг, үндэстнийхээ дахин давтагдашгүй онцлог шинжийг хамгаалж байгаа хүн. Би ч бас Путиний энэ загвараар өөрийн эх орныг хамгаалж чадна. 

-Баруун зүгийн намууд хүссэн ч, эс хүссэн ч хэт үзэлтэй хүмүүсийг өөртөө татаад байдаг. Үндэсний фронт нам гэхэд Их Британийн UKIP намтай хэлэлцээрт хүрч чадаагүй шүү дээ. Их Британийн барууны үзэлтнүүд танай намыг зарим асуудлаар хэт хатуу байр суурь баримталж байна гэдэг.

-Уучлаарай, үгүй юм. Цагаачлал, Европын холбоо гээд асуудлуудаар UKIP болон манай намын хооронд үсний ширхэгийн дайтай ч том ялгаа байхгүй. Яахав тэд ингэж хэлснээрээ Үндэсний фронтынхон бол муу хүмүүс, бид сайн хүмүүс л гэж харагдуулах гэсэн юм байгаа биз.

-Та Брекситийг дэмждэг. Бидний ард өлгөсөн зурагт хуудсанд ч “Эхлээд Брексит, дараа нь Франц” гэж бичсэн байна. Гэхдээ та Ерөнхийлөгч болохоос нааш Франц Европын холбооноос гарах боломж байхгүй, тийм үү?

-Энэ асуултыг францчуудаас, цаашилбал бүх европчуудаас асуух боломж гарна гэж би найдаж байна. Яагаад гэвэл Европын холбоо цаашид ийм тоталитар замаар явах ямар ч шалтгаан алга. Одоо бид зогсоод, Европын бусад орны иргэдээс ч бас “Та бүхэн одоо ч энэ бүгдийг хүлээн зөвшөөрч байна уу”, “Европын холбооны одоогийн нөхцөл байдалтай санал нийлж байна уу” гэж асуух хэрэгтэй. Хэрэв Европын бүх орноос ингэж асуух юм бол энэ элитүүдэд дахиад нэг сюрприз барина гэдэгт итгэлтэй байна.

-Хэрэв Брекситийн дараа Фрексит болвол энэ хоёр улс цаашид ямар харилцаатай байх бол?

-Би бол олон туйлт дэлхийн төлөө зогсдог хүн. Улс орон бүр өөрийн язгуур эрх ашгийг хамгаалах эрхтэй гэж итгэдэг. Яриа хэлэлцээ гэж байна, дипломат харилцаа гэж байна. Бид тэр бүгдээр дамжуулаад худалдаагаа хийж болно шүү дээ. Мэдээж улс бүр амин чухал ашиг сонирхлоо хамгаалах ёстой. Өнөөдөр өөрийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалж чаддаг орнууд байна. Гэхдээ тэднээс бусад нь ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл Европын холбоо тэгж болохгүй гэж өмнөөс шийдээд байна. Брюсселлийн хана нурна аа. Яг Берлиний хана нурсан шиг. Европын холбооны энэ дарангуйлсан загвар ч алга болж, чөлөөт улс орнууд эргэн төрнө. Үүний ч төлөө олон хүн хүсч тэмүүлж байна.

-Таны хүсч буй тэр чөлөөт улс гүрнүүд эргэн төрлөө гэж бодъё. Бүгд хил хязгаартай, өөрсдөө худалдаа арилжаагаа хийдэг, батлан хамгаалах бие даасан бодлоготой. Гэвч энэ нь эргээд 1930-аад оны Европ руу аваачихгүй гэж үү? Тэр үед Европт тийм ч сайхан байгаагүй…

-Одоо Европт юу болохгүй байгааг ярья. Энд хүн бүрт ижил эм таарна гэж, эсвэл хүн бүр ижил хослол өмсгөх гэж нэгэн хэвийн стандарт тогтоож байна. Гэтэл улс орон бүрт тохиолдож буй өвчин өөр өөр. Хүмүүсийн бие ч том, жижиг харьцангуй. Яахав германчууд өөрсдөө хийдэг учраас тэдэнд таардаг байх.

-Одоо Европт хуучны хэв маягаараа, үндэсний ашиг сонирхлоо хүчтэй хамгаалж байгаа ганц л орон байна. Тэр бол В.Путиний Орос. Оросын арми Балтийн тэнгис, ер хаа сайгүй байгаад хүмүүс санаа зовж байна. Харин та ноён Путинийг дэмждэг. Түүнээс айхгүй байх шалтгааныг та хэлж чадах уу?

-Айх ямар ч шалтгаан байхгүй. Энэ маш энгийн шүү дээ. Орос, Франц хоёр  найрсаг нөхөрлөл дээр суурилсан эртний холбоо харилцаатай улс. Та сая Оросыг Европын улс гэж хэллээ. Хэрэв бид Европыг хүчирхэг байлгая гэвэл Оростой ярилцаж хэлэлцэх л хэрэгтэй. Оростой хамтын ажиллагааны, арилжаа худалдааны гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй. Бид яагаад цөмөөрөө АНУ-ыг системтэйгээр дэмжиж, Оросыг үл тоомсорлож, тэр бүү хэл Хүйтэн дайнд хүрэх ёстой билээ. Тийм шалтгаан байхгүй шүү дээ.

Би олон туйлт дэлхийн төлөө зогсдог гэдгээ хэлсэн. Бид дипломат харилцаа, яриа хэлэлцээ, худалдаагаар дамжуулан дэлхийн бүх гүрэнтэй харилцах хэрэгтэй.

-Гэхдээ одоо бол Орос бусад улсын хэрэгт маш түрэмгийгээр оролцож байна. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Итали гээд оросууд кибер халдлага их хийж байна. Оросын банкууд танай намыг ч санхүүжүүлдэг. Барууныг тогтворгүй болгох гэж ОХУ энэ бүхнийг хийж байгаа бус уу?

-Уучлаарай, би Оросын банкнаас зээл авсан юм. Орос биш Гватемал, Испани гээд өөр аль ч улсын банк байж болох л байсан. Хамгийн ичгүүртэй нь Францын банкууд Үндэсний фронт намд зээл өгөхөөс татгалзсан. Ер нь, өнөөдөр хэн Европын тогтвортой байдлыг алдагдуулаад байгаа юм бэ? Европын холбоо өөрөө шүү дээ.  В.Путин бол улс орныхоо язгуур эрх ашиг, үндэстнийхээ дахин давтагдашгүй онцлог шинжийг хамгаалж байгаа хүн. Би ч бас Путиний энэ загвараар өөрийн эх орныг хамгаалж чадна.

-НАТО бол Оросоос өөрийгөө хамгаалах Барууны гол хүч. Гэтэл та НАТО-г эсэргүүцдэг. НАТО-гүйгээр Европ яаж аюулгүй байх вэ?

-НАТО-г анх үүсгэн байгуулсан шалтгаан өнөөдөр үгүй болчихоод байхад энэ байгууллага оршсоор л байна. НАТО биднийг юунаас хамгаалах гээд байгаад байдаг юм бэ? Оросын цэргийн довтолгооноос уу? Ингэж хэлэхэд л миний инээд хүрч байна. Үнэндээ НАТО бол АНУ-ын хүсэл зорилгыг дагах хүсэлтэй гэдгээ л харуулах улс орнуудын гол арга хэрэгсэл болсон шүү дээ. Над шиг тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг эрхэмлэдэг хүнд энэ бол тэвчиж боломгүй асуудал. Үндэсний үзлийн шинэ давалга үүссэн энэ дэлхий ертөнцөд Европын холбоо хэр удаан оршин тогтнох юм бол доо. /инээв/ Санал асуулга бүрт, сонгуулиар болгоноор Европын холбооны бодлоготой санал нийлэхгүй байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж буйг та анзаарсан байх. Өөрсдийнх нь саналаар сонгогдоогүй атлаа өөрсдийг нь удирдан залдаг улс төрийн энэ тогтолцоо хэр удаан оршин тогтнох вэ? Хэрэв ардчилсан нийгэмд бол хоёр минутаас ч илүү тэсэхгүй байхсан.

-Тэгэхээр Брексит, Трампын ялалт, дараа нь юу болох бол?

-Марин Ле Пен Францын Ерөнхийлөгчөөр сонгогдоно.

-Энэ цаашдаа Европыг хамарсан хувьсгал болох уу?

-Үгүй ээ, бүх дэлхийг хамарсан их хувьсгал болно.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.