ДАШТ-ний шилдэг наймд манай хөвгүүдийн баг шалгарлаа

2019-06-7 Амрах агшин

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн U18 насны ДАШТ-ий шилдэг наймд манай хөвгүүдийн баг багтаж, медалийн төлөө өрсөлдөхөөр болов.

Манай эрэгтэй баг өчигдөр буюу пүрэв гарагт маш чадварлаг байж, хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдож хэсгээсээ хоёроор шалгарлаа. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16-гаар хожиж хэсгийн гурав дахь ялалтаа байгуулснаар ДАШТ-ий шилдэг найман багийн нэг болов.

Түүнчлэн Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 21:10-аар хожигдлоо. Өнөөдөр /2019.06.07/ манай баг нийслэлийхээ төв талбайд 13.00 цагаас хасагдах шатны тоглолтоо Турк улсын шигшээ багтай тоглоно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.