Л.Оюун-Эрдэнэ: Албан тушаалтнууд зарим зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй

2019-05-22 Засгийн газар


 Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргүүлэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байгаа талаар өнөөдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Засгийн газрын шийдвэрээр байгуулсан Хөгжлийн банкны ажилд шалгалт хийсэн ажлын баг дүгнэлтээ бүрэн гаргаж дуусчээ. Ингэхдээ тус банкнаас их хэмжээний зээл аваад, эгүүлэн төлөөгүй байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргасан талаар тодруулав. Тухайлбал, “Хөтөл” компани 161.5 тэрбум төгрөг, “Мон лаа” компани 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, “МАХ Цемент” компани 166.5 тэрбум төгрөг, “Кью Эс Си” компани 187.6 тэрбум төгрөг, “Бэрэн” групп 102.4 тэрбум төгрөг, “Эрэл” компани 99.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна.

Тэгэхээр Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкны үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй.

Гэтэл арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд Хөгжлийн банк 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зарим зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн хардлага бий. Тодруулбал, “Кью Эс Си” болон “Хөтөл” нэг эзэнтэй байна. Энэ бүх асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Цаашдаа Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс бага хэмжээтэй зээл олгохгүй байх ёстой гэсэн зохицуулалтыг хууль, дүрэм, журамд оруулах нь зөв.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.