
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар болон ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцав. Түүнчлэн Солонгосын хойг, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Өчигдөр
2025-11-24
2025-11-21
2025-11-20
2025-11-18
2025-11-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.