Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлогыг баталлаа

2019-04-17 Засгийн газар

Засгийн газрын 2019 оны 4 сарын 17-ний ээлжит хуралдаанаар “Төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Биеийн тамирын үйл ажиллагаа, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хүн амын ажил, амьдралын салшгүй хэрэглээ болгох, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгахад дэмжлэг үзүүлэх зорилготой бодлогын тус баримт бичгийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгалаа.

Төрөөс баримтлах бодлогод спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, Тамирчдын ур чадварыг үндэсний шигшээ багийн бүх түвшинд ахиулах, олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвартай болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, Спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилт, нотолгоонд суурилсан биеийн тамир, спортын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын салбарт төрийн ба төрийн бус байгууллагын зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог хөгжүүлэх, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох хүрээнд тодорхой арга хэмжээнүүд тусгагдсан байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.