Ерөнхийлөгч энэ сард БНХАУ-д айлчилна

2019-04-16 Ерөнхийлөгч


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сард БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд тус улстай хэд хэдэн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж эцэслэн батлахаар төлөвлөөд аж. Засгийн газар уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр УИХ-д өргөн бариад байгаа юм. Төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжсэн. Энэ үеэр Монголын талын ажлын хэсгийн ахлагч Шадар сайд Ө.Энхтүвшин “Хэрэв УИХ Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн төслийг дэмжвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.