85 настай Ц.Раднаа гурав дахь алтан медалиа хүртэв

2019-04-1 Амрах агшин

 

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, нэгэн мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

85 настай Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалыг хүртлээ. Түүнтэй АНУ-ын тамирчин Виллиам Янкович өрсөлдөж 4,83 метрийн амжилт үзүүлж, мөнгөн медалын эзэн болжээ. 85-аас дээш насны тамирчид өрөлдсөн энэ төрөлд Монгол, АНУ-ын тамирчид өрсөлджээ.

Ц.Раднаа өмнө нь 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртсэн. Түүний дараагийн амжилт 60 метрийн саадтай уралдаанд үргэлжилж, Итали, АНУ-ын тамирчдыг ялж аваргалсан.

Ц.Раднаа гурав дахь төрөл болох гурвын харайлтын төрөлд мөн аваргын алтан медалыг хүртэж, энэ жилийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, мөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлэв.

Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Түүний төрөлд зургаан тамирчин өрсөлдөж, Германы тамирчид алт, хүрэл медалыг хүртсэн байна.

Монголын баг 2019 оны мастеруудын ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Баг тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирнэ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.