Засгийн газар хуралдаж байна

2019-03-20 Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар 27 асуудал хэлэлцэж эхэллээ. Энэхүү ээлжит хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэлсэн юм.

Тухайлбал, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг сонсох юм байна.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20.9 км авто замын төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.