Засгийн газар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO ажлын явцыг хэлэлцэж байна

2019-02-20 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох бэлтгэл ажлын явц, энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх хяналт, шалгалтын талаар, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх талаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох юм. Мөн хуралдаанд Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх бэлтгэл ажлын талаар ЗТХ-ийн сайд болон БХБ-ын сайд мэдээлэл хийх аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.