Холимог тулаанч О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр морджээ

2019-02-15 Амрах агшин


Холимог тулааны спортын шилдэг тамирчин О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэрбээр “Нарантуул” захын ойролцоо “Пүрэвийн мухлаг” ажиллуулж их спортынхоо бэлтгэлийн зардлыг олдог энгийн амьдралтай, хичээнгүй нэгэн билээ. Түүний шаргуу хөдөлмөрийг Монголын ард түмэн үнэлдэг, хүндэлдэг болсон нь цахим ертөнцийн уухайгаар илэрхийлэгдэж буй.

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө “АСА Цирк”-т зохион байгуулсан олон улсын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хамгийн дуулиант оролцогчоор тодорч байсан билээ.

“АСА Цирк”-т болсон энэ тэмцээний 57 кг-д О.Пүрэв Казахстаны тамирчин Г.Сагдатовичийг ялсан бөгөөд түүнд Т.Ганболд захиралтай “Алтан дорнод Монгол Корпорейт Хотел” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлэхээр болсон.

Өөрийгөө “Амьдралын төлөө тулалддаг нэгэн” хэмээн тодорхойлсон О.Пүрэв анх удаагаа дэлхийн хэмжээний тэмцээнд хүчээ сорихоор ийнхүү үндэсний хувцасаараа гангараад хилийн чанадыг зорилоо.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.