Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо гэж юу вэ?

2018-10-18 Гэр бүл

Тодруулга

Аливаа улсын төр засаг хүүхдийн хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээдэг. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгон, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг
тодорохойлон, нэгтгэн удирдаж байдаг. Хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөхөөс урьдчилан
сэргийлж, таслан зогсоож, нөхөн сэргээхэд цогц, тогтвортой, тэгш хамарсан шийдэл хэрэгтэй
бөгөөд үүнийг зөвхөн Хүүхэд хамгааллын тогтолцоо бий болгосноор бүрэн дүүрэн шийдэж чадна.
Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах зүйл заалт багтдаг байна.
Үүнд:
(1) хууль эрх зүй, бодлого,
(2) хэрэгжүүлэх механизм, стратеги,
(3) нэгдсэн зохицуулалтын бүтэц механизм,
(4) хамгаалах үйлчилгээ буюу урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээхэд чиглэсэн интервенц
(5) дүрэм журам, стандарт,
(6) чадварлаг, итгэлтэй хүний нөөц,
(7) хүүхдийн оролцоо буюу хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох бодит боломж
(8) хангалттай нөөц санхүү
(9) хүүхдэд ээлтэй шүүх тогтолцоо
(10) мэдлэг ойлголт сайтай олон нийтийн дэмжлэг
(11) тоо мэдээлэл цуглуулах төвлөрсөн тогтолцоо зэрэг багтаж байна.
Хүүхэд хамгаалал нь салбар дундын асуудал тул хүүхэд хамгааллын тогтолцооны хүрээнд хамтарсан багаар ажиллах нь үр дүнтэй байдаг.
Энэхүү хамтарсан багийн бүрэлдэхүүн нь хүүхдийг хамгаалах чиг үүрэгтэй байдаг. Үүнд, хүүхэдтэй ажилладаг боловсрол, нийгмийн хамгаалал, хууль сахиулах, эрүүл мэнд зэрэг салбаруудаас мэргэжилтэн, үйлчилгээ үзүүлэгч нар нэгдэн ажилладаг. Мөн анхан шатанд хороо сумын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан дунд шатанд эдгээр мэргэжлийн хүнийг удирдлага арга зүйгээр хангадаг аймаг дүүргийн болон нийслэлийн мэргэжилтнүүд зөвлөх багийг бүрдүүлэн ажилладаг байна.
Харин олон улсын жишигт, эрхэд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх
нь хүүхдийн хамгаалуулах эрхийг хангахад амин чухал гэж үздэг. Эрхэд суурилсан тогтолцоо нь
дараах зарчмуудтай байдаг аж. Тухайлбал, хүүхэд болон гэр бүлд орон нутгийн хүн амд оролцох боломж олгох, хүүхдийг үл ялгаварлах, тэгш хамруулах, хүүхэд бүрт хүндэтгэлтэй хандах, эрхэмсэг байдлыг нь хүндэтгэх, хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт нь мэдрэмжтэй хандах, анхаарлын төвд хүүхэд байх ба язгуур эрх ашгийг нь эн тэргүүнд тавих гэх мэт.
ƒ

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.