Чили улс руу визгүй зорчдог боллоо

2018-12-12 Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Чили улсын Засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож, улмаар өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан.

Уг хэлэлцээрийн арваннэгдүгээр зүйлд “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Үүний дагуу энэ сарын 30-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын иргэд Чили Улс руу богино хугацаанд визгүй зорчих боломж бүрдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.