Хувийн хэвшлийг хэрхэн хөгжүүлэх тухай стратеги, тайлантай танилцав

2018-11-19 Парламент

Баруун бүсийн Хувийн хэвшлийг дэмжих стратеги” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж,  бүс нутгийн хэмжээнд хувийн хэвшлийг хэрхэн хөгжүүлэх тухай стратеги, зарим судалгааны тайлантай танилцлаа.

Монгол Улсын ЗГХЭГ-ын захиалгаар баруун бүсийн 5 аймагт “Бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих нь” техник туслалцааны төслийг 2016 оноос АХБ-ны санхүүжилт дэмжлэгээр хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд өнгөрсөн 3 жилд баруун бүсийн 5 аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын болон бэлэн байдлын үнэлгээг хийж, Баян-Өлгий аймагт мах боловсруулах үйлдвэр, Говь-Алтай аймагт “Нарлаг хүлэмж, Ховд хаймагт тэжээлийн үрийн аж ахуй байгуулж, Увс аймагт үр тарианы аж ахуйн бизнес төлвлөгөөг боловсруулж батлан хүлээлгэн өгчээ. Улмаар аймгуудын ЗДТГ-ын мэдээллийн танхимыг техник тоног төхөөрөмжөөр хангаж, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтнуудын дунд сургалт, хэлэлцүүлгийг шат дараалан явуулсан байна. Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжихэд нэн тэргүүнд Засаглалын таатай орчныг бүрүүлж, хувийн хэвшлийг чадавхжуулан дэд бүтцээ богино хугацаанд хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг Азийн хөгжлийн банкнаас ЗГХЭГ-т зөвлөмж болгов.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ: “Баруун бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих нь” техник туслалцааны төсөл амжилттай хэрэгжсэн. Зорилтоо хангалттай сайн биелүүлсэн гэж үзэж байна. Төр, хувийн хэвшлийн ААН-үүдийн бодит нөхцөл байдлын үнэлгээг урт хугацаанд бүсчилэн хийсэн нь цаашид Монголын төрөөс орон нутгаа хөгжүүлэхэд чиглэн явуулах бодлогод суурь баримт бичиг болохоос гадна, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох, ирээдүйн замаа сонгоход мэдээлэл болж чадна гэж итгэж байна гэсэн юм.

Захиалагч тал буюу ЗГХЭГ-ыг төлөөлж дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ: Төслийн судалгаа, хэрэгжүүлэлтийн дүнд баруун бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар, бэлэн байдлын үнэлгээгээ бид тодорхой болгож авсан. Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны давхцлыг арилгах, шинээр үйлдвэрлэл эрхлэгчдэд зах, зээл нөхцөл боломжийн талаархи урьдчилсан мэдээлэл өгөх, үр өгөөжтэй, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээ олоход туслах нэгдсэн бодит мэдээлэлтэй боллоо. Засгийн газраас газар нутаг, бүсийн онцлогт тохируулсан хөгжлийн бодлогоо тодорхойлоход энэ суурь судалгаа маш чухал гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын удирдлага, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар, МҮХАҮТ-ын дарга дээрхи аймгийн ХАҮТ-ын төлөөлөгчид АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, салбар хариуцсан яамдын мэргэжилтнүүд оролцов.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.