ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүнийг томиллоо

2018-11-16 Засгийн газар

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүнийг томиллоо. Тодруулбал, ЗГ-ын ээлжит хуралдаан болж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын дүн, тус зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн томилсон байна.

Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.