Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсаны дараа Элчин сайд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
2025-07-4
2025-07-4
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87989
32521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.