Цөлжилтийг сааруулж, ядуурлыг бууруулах шинэлэг системийг танилцуулж байна

2019-11-12 Байгаль орчин
Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, хүн амын өсөлт, байгалийн нөөцийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдан “цөлжилт” дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болоод байна. Манай оронд ч  уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас улбаалан цөлжилт нүүрлээд байгаа энэ үед  БНХАУ-ын “Хөвч” төслийн үйл ажиллагааг танилцуулж байна.

Хөвч цөл нь Хятадын долоо дахь том элсэн цөл юм. Нийт талбай нь ойролцоогоор 13,900 квадрат км, нүүдлийн элсэн манхан 61 орчим хувь, 400 км урттай, 50 км өргөн ажээ. Ордосын тэгш өндөрлөгийн хойд хэсэгт орших шар луу мэт байдаг. Энэ хэлбэр нь нурууны гинж, элсэн манхан давамгайлдаг.  Хөвч элсэн цөлийн үүсэл нь 2000 жилийн өмнө нүүдэлчдийн дайн тулааны  улмаас үүсэлтэй буюу хүний хүчин зүйлээс хамааралтай гэж үздэг байна.

Тус цөлд байгуулагдсан “И Ли” сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг танилцуулж байна. Тус төсөл нь хоёр дахь шатаа эхлүүлээд байгаа бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаанаа улсын нэгдсэн сүлжээнд нийлүүлэн өдөрт 1,000,000 юанийн орлоготой ажилладаг юм байна. Одоогийн байдлаар 10 000 гаруй ажилтантай, нийт хөрөнгө 100 тэрбум юань, бий болгосон экологийн баялаг 5000 тэрбум юань, өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэд экологийн нөхөн сэргээлтийн сангаас 3 тэрбум гаруй юань, экологийн салбарт 38 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 6000 гаруй километр талбай бүхий цөлийн экологийн дахин боловсруулалт хийж, 500 тэрбум гаруй экологийн баялгийг бий болгожээ.

Цөл, элсний бүсийн 102 мянган фермер, малчдыг ядуурлаас гарган, тохилог орон сууцаар хангасан байна. Хөвчийн загвар нь цөлийн экологийн орчинг сайжруулах, ногоон, бага нүүрстөрөгчтэй, тогтвортой хөгжил, ядуурлыг арилгах, цөлжилтөд нэрвэгдсэн элсэрхэг бүс нутгийн тариаланчид, малчдад ашигтай байхад чиглэж байна.

Сэргээгдэх эрчим хүчний төсөл нь цөлжилтийг сааруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тариалалт хийх үржил шимт хөрс бий болгох, элсний хяналт, ядуурлыг бууруулах гэх мэт орон нутгийн нөхцөлд суурилсан шинэлэг системийг хэрэгжүүлж байна. Дээрх хүчин чадлаараа нүүрсээр галладаг цахилгаан станцуудтай харьцуулбал жилд 422,000 тонн нүүрсийг хэмнэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 1,17 сая тонноор бууруулж, 42,000 тонн хүхрийн давхар ислийг бууруулах боломжтой болно. Хүдэр, азот, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг 20,000 тонн, 380,000 тонн тоосжилтыг багасгаж, салхи, элсний бэхжилтийг хамгаалах талбайг 4000 га-д  хүргэж байгаа нь экологийн илэрхий үр дүн юм.

Өнөөдөр “Хөвч” элсэн цөлд 7500 га талбайд чихэр өвс, 450 га талбайд гоёо тариалж байгаа бөгөөд чихэр өвс нь ургалтынхаа явцад хөрсийг бэхжүүлж өгдөгөөрөө онцлогтой ажээ. Хятад дахь анхны монгол эмийн үйлдвэрийг байгуулан 104 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн чихэр өвс болон гоёогоор гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Чихэр өвсний тариалан бэхжсэн хөрсөн дээр төрөл бүрийн хүнсний ногоог тариалж тухайн бүс нутгийн малчид тариачдыг ажлын байраар хангаж ядуурлаас гаргаж байна.

Хөвч элсэн цөлийн 200 км урт сунаж тогтсон талбайн 53 хувийг ногооруулж цөлжилтийг зогсоогоод байгаа гэнэ. Цаашид нэмж ногооруулахгүй харин одоо бий болгосон ургамал, мод, бут сөөгийг чанаржуулах тал дээр ажиллах болно гэж ярьж байлаа. Хөвчид 100 гаруй төрлийн ургамал, цэцэг, жимс, хүнсний ногоо тариалдаг байна.

Түүнчлэн “Хөвч” элсэн цөлд “7 од нуур” зочид буудлыг байгуулжээ. Энэхүү зочид буудал нь Арабын нэгдсэн Эмират дахь Абу Даби Палас зочид буудлын архитектурын хэв маяг дээр суурилсан бөгөөд “Мэн Юань” хотын соёлын өвийн дизайн, төрөл бүрийн загвартай өрөө нь тансаг, тохь тухтай аж. Тус аялал жуулчлалын бүсэд цөл газрын эко сууцыг олноор барьж байгуулжээ.

 

<

Үхэшгүй мөнхийн арал

14 цагийн өмнө

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.