Жэймс Харден супер амжилт тогтоов

2017-03-29 Амрах агшин
“Хьюстон Рокитс” багийн холбон тоглогч Жэймс Харден нэг улиралд 2000 оноо авч, мөн оновчтой дамжуулалтаар нь багийн андууд нь 2000 оноо авсан лигийн анхны тоглогч боллоо.
Бавгар сахалт залуу тоглолтонд авсан онооны (29,4) дунджаар хоёрт бичигдэж байгаа бол харин оновчтой дамжуулалтаар (11,3) лигийг тэргүүлж байгаа юм.
Мөн түүний нэрийн ард нэгэн бараан амжилт бичигдэж байгаа. Харден бөмбөг алдалтаараа (422) лигийн түүхийг “итгэл төгс” тэргүүлж байгаа билээ.
О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.